Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ын клубүүд шинэ улирал эхлэхээс өмнө идэвхтэй солилцоо наймаа хийж байна. Сүүлийн мэдээгээр Лос Анжелес Лейкерс баг Марк Газолыг, Нью Йорк Никс баг Остин Риверсийг авсан байна.
2007 оны NBA Draft-ын 48 дахь сонголтоор Лос Анжелес Лейкерс багт сонгогдож байсан Марк Газол ах Пау Газолтой солигдож Мемфис Гриззлэс багтай нэгдэж байсан. Өнгөрсөн жил Торонто Рэпторс багийн хамт NBA-д түрүүлсэн тэрээр ийнхүү анхны багтайгаа хоёр жилийн гэрээ хийлээ.
Лейкерс клуб 35 настай Газолын орон зайг бэлдэхээр Жавэйл МакГи болон ирээдүйн драфтын хоёрдугаар сонголтоо Кливлэнд баг руу илгээж оронд нь Жордан Белл, Алфонзо МакКинни нарыг авсан байна.
Лигийн хүрээнд бас нэгэн сонирхолтой наймаа болсон нь Нью Йорк Никс баг 28 настай Остин Риверстэй 3 жилийн 10 сая ам.долларын гэрээг хийжээ. Клипперс, Рокетс, Санс, Уизардс зэрэг багуудад тоглож байсан тэрээр Филаделфи багийн дасгалжуулагч Док Риверсийн хүү билээ.
Мөн Никс саяхан драфтын эрхээр солиод байсан Эд Дэвисийг Тимберуолвес баг руу явуулж оронд нь Омер Спэллмен, Жакоб Эванс, ирээдүйн 2 дугаар тойргийн драфтын эрхийг авсан байна.
Эх сурвалж: ESPN