Ням, 2024-05-05
Насанд хүрэгчдийн бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт эхэллээ

 Насанд хүрэгчдийн Бадминтоны улсын аварга шалгаруулах 17 дах удаагийн тэмцээн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт эхэллээ. Уг тэмцээнийг Монголын Бадминтоны холбооноос Орхон аймгийн “Сокол” ХХК-ийн нэрэмжит болгон, насанд хүрэгчид, сонирхогчдын гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Бадминтоны холбооны дэд тэргүүн Н.Алтаншагай, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын орлогч дарга, МУГТ Д.Нармандах нарын албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүсэв. Насанд хүрэгчдийн Бадминтоны Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Дархан хот, Хэнтий, Дорнод, Өмнөговь зэрэг аймгаас 10 багийн 60 гаруй тамирчин оролцож байна. Харин сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ сарын 25-нд болох бөгөөд 15 багийн 80 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Монголын Бадминтоны холбооны үүсэл Эрдэнэт хотоос эхтэй. Тодруулбал, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга асан Н.Зулбаатар агсан 1994 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд бадминтоны дасгалжуулагчийн курст хамрагдан оролцсоноор эхэлсэн юм. Тэрээр 1999 онд Монголын Бадминтон сонирхогчдын холбоог Орхон аймагт тухайн үед ажиллаж байсан Япон улсын Жайка байгууллагын сайн дурын ажилтан Такеда Норитой хамтран байгуулж байв. Тиймээс Бадминтоны Улсын аварга шалгаруулах тэмцээн ихэвчлэн, Орхон аймагт зохион байгуулагдаж иржээ. Энэ жилийн тухайд уг тэмцээнийг  өнгөрсөн 1, 5 дугаар саруудад зохион байгуулахаар төлөвлөж байсан ч “Ковид-19” халдварын хорио цээрийн дэглэмийн улмаас өнөөг хүртэл хойшлогдоод байсан юм.
 
 
Фото Б.Баттөгс

Насанд хүрэгчдийн бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт эхэллээ
2020-09-23 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ