Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн хамгийн шилдэг холбоо болох UFC-ийн ээлжит нэгэн тулаан өчигдөр (2021.01.24) Абу Даби хотын Яас Арал дээр зохион байгуулагдан ялагчдаа тодрууллаа. Энэхүү өдөрлөгийн гол тулаанд цагтаа UFC холбооны хагас хөнгөн болон хөнгөн жингийн аваргын бүсийг зэрэг эзэмшиж явсан Конор МакГрегор болон хөнгөн жингийн аваргын бүсийг түр эзэмшиж байсан Дастин Пойрье нар тулалдсан юм. Конор МакГрегорын хувьд яг нэг жилийн дараа, зодог тайлснаасаа хойшхи анхны тулаанаа хийсэн бол Дастин Пойрье зургаан сарын дараа октагонаа эргэн ирсэн юм. Тулааны хувьд хоёр тулаанч маань өмнө нь 2014 онд учраа тааран тулалдаж байсан бөгөөд тухайн үед Конор өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авч байлаа. Харин энэ удаад Дастин Пойрье хариугаа авч, Конорыг хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авав. Ингэснээр Дастин Пойрье UFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан хийх боломжоо ахиулсан бол Конорын хувьд байдал эвгүйтлээ. Конор бэлтгэл тун тааруу байгаа нь тулааны үеэр харагдаж байв. Тэрээр бэлтгэл хангагчаа сольж залуучуудтай бэлтгэл хангасан нь алдаа боллоо хэмээн хэл байна.
| Конор Макгрегор ялагдлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24