Даваа, 2024-05-06
Английн Челси клуб дасгалжуулагчаа солилоо

Английн Челси клуб өнгөрсөн Даваа гаригт ахлах дасгалжуулагч Фрэнк Лампардаа халж буйгаа мэдэгдсэн. Лампардын үлдээсэн орон зайг нөхөхөөр Герман мэргэжилтэн Томас Тухел ирж буйг өнөөдөр (2021.01.27) Челси албан ёсоор мэдэгдэв. Тус клубын мэдэгдэлд “Томас Тухел Челси клубын шинэ ахлах дасгалжуулагчаар томилогдлоо. Тэрбээр багийг 18 сарын хугацаатай удирдах болно. Ийнхүү Томас Тухел Челси клубыг удирдсан анхны герман дасгалжуулагч болж байна” хэмээжээ. Тэрээр францын "Парис Сан Жермен" клубын ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байсан юм. 
 
Томас Тухел “Челси клуб надад болон миний дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Фрэнк Лампардын энэ багийн төлөө хийсэн ажил болон бий болгосон өвийг хүндэтгэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ шинэ багийнхантайгаа уулзаж, хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн сэтгэл догдлом лигт хүч үзнэ гэхээс хүлээж тэсэхгүй нь. Энэ гайхалтай гэр бүлийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Үнэхээр гайхалтай” хэмээн ярьжээ. 

Английн Челси клуб дасгалжуулагчаа солилоо
2021-01-27 10:25:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ