"Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ, “Хангарьд” спорт клубын жүдо, самбо бөхийн дасгалжуулагч, спортын мастер Д.Наранбаатар хорт хавдрын улмаас БНСУ-д өндөр зардлаар эмчлүүлэх гэж байгаа билээ.
Түүнд үе үеийн найз нөхөд, ах, дүүс нь тус тусын бололцоогоороо хандив хүртээж байна.
Тодруулбал, алс холын АНУ-д ажиллаж амьдарч буй Монгол Улсын гавьяат тамирчин С.Мяарагчаа, түүний эгч, спортын мастер С.Мияасүрэн, олимпын их наадмын мөнгөн медальт, ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин багшийн хүү ОУХМ Д.Сүлдбаяр болон бусад тамирчдаас М.Энхцэцэг, С.Мөнгөнхуяг, Ж.Мэндсайхан, Я.Батбуян спортын мастер Мөнхболд, С.Энхзаяа, М.Нямжаргал, Б.Буядаа багшийн шавь, аймгийн начин Ц.Цогхүү тэргүүтэй хүмүүс нэгджээ.
Тэд нийт 730 ам.долларыг Д.Наранбаатарын эмчилгээний зардалд хандивласан байна.
Гавьяат тамирчин С.Мяарагчаа тэргүүтэй бөхчүүд Д.Наранбаатарт 730 ам.долларын хандив цуглуулжээ |
|