Мягмар, 2024-05-07
Төв аймгийн 11 уяач аймгийн алдарт уяач цолны болзол хангалаа

Адууны өв соёл, эртний сайхан уламжлалыг түгээн дэлгэрүүлж, үндэсний морин спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улс, аймгийн баяр наадам, бүсийн наадмуудад уяж сойсон хүлэг морьд нь түрүүлж, айрагдсан амжилт үзүүлсэн Төв аймгийн дараах уяачдад аймгийн алдарт уяач цол хүртээхээр болжээ.
 
Энэхүү цолыг Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу шалгаруулсан байна.
 
Үүнд:  
 
Алтанбулаг сумын уяач Ингэний Гэлэнхүү
 
Архуст сумын уяач Балбарын Баярбаатар
 
Баян сумын уяач Батын Алтангэрэл
 
Баян-Өнжүүл сумын уяач Сосорбурамын Одхүү
 
Баянцагаан сумын уяач Хишигийн Батжаргал
 
Баянчандмань сумын уяач Банкны Ганболд
 
Борнуур сумын уяач Хүрлийн Хаянхярваа
 
Мөнгөнморьт сумын уяач Болдбаатарын Наранболд
 
Сүмбэр сумын уяач Цагаанын Ганбат
 
Угтаалцайдам сумын уяач Лхагвын Баярбат
 
Эрдэнэ сумын уяач Нэргүйн Нэргүй нар юм.

Төв аймгийн 11 уяач аймгийн алдарт уяач цолны болзол хангалаа
2021-02-09 10:11:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0