Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцлоо. Энэ тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдсөн юм.
Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт 12 улс багтсан бөгөөд манай шигшээ багийн тамирчид мөн багтсан. Улмаар Монгол Улсын шигшээ багийн тамирчид болох спортын мастер Б.Болор-Эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож, "Токио-2020" олимпийн эрхийг авсан байна. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцохоор боллоо.
1961 онд ширээний теннисчид Монголын спортын төрлүүд дотроос анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бол 60 жилийн дараа түүхэндээ анх удаа Олимпид оролцох эрхээ ийнхүү авлаа.
Манай ширээний теннисчид анх удаа олимпд оролцоно |
|