Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгджээ.
М.Уранцэцэг 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг цуврал IJF World Tour тэмцээнд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон байна. Тэрбээр дурдсан хугацаанд нийт 35 медаль хүртсэн байна. Үүнд: 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль буюу хамгийн олон медаль хүртсэн дэлхийн дээд амжилтын эзэн болж бүртгэгджээ. Тэрээр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн монгол улсын цорын ганц тамирчин юм. Түүнд 2020 оны олимпийн их наадамд алтан соёмбот тугаа мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлэх ерөөл өргөе.
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ |
|