Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны түрүүг зургаан удаа хүртсэн Японы сумогийн 71 дэх, Монолоос төрсөн 4 дэх Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр зодог тайлах шийдвэр гаргасныг Сумогийн холбоо, зөвлөл хүлээн авсан байна.
Өдгөө 35 настай, Монгол сүмоч зодог тайлах болсныг Японы Сүмо бөхийн холбоо албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр сүүлийн таван башёг өнжсөн. Түүнийг сумогийн холбооны Ёкозунагийн зөвлөлөөс зодог тайлах шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн ятгаж байсан билээ.
Какүрюү өвдөг, нуруундаа бэртэл аваад удаж байгаа бөгөөд эмчилгээ хийлгэж байсан юм.
М.Ананд аварга зодог тайлахаар шийдлээ |
|