Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бусдын эрүүл мэндэд ноцтой хорирол учруулсан хэргээр 20 хоног баривчлагдан цагдан хоригдож буй билээ. Удахгүй ТОКИО-2021 олимпийн наадам болно. Тиймээс хорооны тасралтгүй байдлыг хангах үүднээс түр орлон гүйцэтгэгчийг сонгожээ. Түр орлон гүйцэтгэгчээр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарыг түр орлон гүйцэтгэчээр сонгосон байна. Тэрээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлох үүрэг хүлээлээ. Өөрийн бэлтгэл хангагч, насан багын найз улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг онц хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс бүрмөсөн буулгах ёстой талаар иргэд бичиж, эсэгүүцлээ илэрхийлж байсан билээ.
Н.Түвшинбаярыг Ч.Наранбаатар түр орлоно |
2025-09-08 11:53:12
2025-09-08 11:01:04
2025-09-08 08:23:08
2025-09-05 11:19:22
2025-09-05 11:18:48
2025-09-05 11:17:54
2025-09-04 12:11:22
2025-09-04 12:10:54
2025-09-04 12:10:17
2025-09-04 12:06:39