Монголын сонирхогчдын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Герман улсын зүг хөлгийн жолоо заллаа. Манай баг тамирчид Чех улсын Усти-над-Лабем хотод тавдугаар сарын 4-9-нд зохион байгуулах 51 дэх удаагийн Гран при олон улсын тэмцээнд оролцоно.
Гран при тэмцээний дараа шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 9-20-нд Германд Германы болон Кубын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх юм байна. Улмаар тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд АНЭУ-ын Дубай хотноо болох Ази тивийн АШТ-нд оролцох юм.
Багийн бүрэлдэхүүн
Багийн ахлагч Ц.Батнасан,
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр,
Дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир
Эрэгтэй
Х.Энхмандах 52 кг
Х.Энх-Амар 56 кг
Э.Цэндбаатар 60 кг
Б.Чинзориг 64 кг
Б.Мишээлт 69 кг
О.Бямба-Эрдэнэ 75 кг
Эмэгтэй
Л.Алтанцэцэг 51 кг
О.Есүгэн 57 кг
М.Намуун 60 кг нар багтжээ. Шигшээ багийн үлдсэн тамирчид тун удахгүй Европыг зорино.
Боксын шигшээ багийн тамирчид Чех улсыг зорилоо |
|