Бямба, 2024-11-23
Жүдо: Дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүн

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн ДАШТ нь Токиогийн олимпийн өмнөх хамгийн сүүлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой. Өнөөдрийн байдлаар таван тивийн 92 орны 427 тамирчин ДАШТ-д хүчээ үзэж, олимпийн өмнөх чансаагаа тогтоохоор бүртгүүлээд байна. Монгол улсаас эрэгтэй ес, эмэгтэй ес гээд нийтдээ 18 тамирчин оролцохоор нэрсээ албан ёсоор зарлалаа.

  • Эрэгтэй тамирчид
  1. ОУХМ Л.Өнөболд (-60 кг)
  2. ОУХМ Г.Хэрлэн (-66 кг)
  3. ОУХМ Ё.Басхүү (-66 кг)
  4. ОУХМ Ц.Цогтбаатар (-73 кг)
  5. Саейд Моллаей (-81 кг)
  6. ОУХМ Г.Алтанбагана (-90 кг)
  7. ОУХМ Л.Отгонбаатар (-100 кг)
  8. ОУХМ Б.Гончигсүрэн (-100 кг)
  9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр (+100 кг)
  • Эмэгтэй тамирчид
  1. МУГТ М.Уранцэцэг (-48 кг)
  2. ОУХМ Г.Наранцэцэг (-48кг)
  3. ОУХМ Л.Сосорбарам (-52 кг)
  4. ОУХМ Б.Хорлоодой (-52 кг)
  5. МУГТ Д.Сумъяа (-57 кг)
  6. ОУХМ Б.Ганхайч (-63 кг)
  7. ОУХМ Ц.Энхчимэг (-70 кг)
  8. ОУХМ Б.Эрдэнэт-Од (-78 кг)
  9. ОУХМ А.Адьяасүрэн (+78кг)

Дээрх тамирчдаас гадна ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа, терапист багш Япон улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар Унгарыг зорино. Жүдогийн шигшээ баг өдгөө Хандгайтын баазад 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилалтаа хийж байна.


Жүдо: Дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүн
2021-05-12 10:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0