Озеки цолтой барилдаж байгаад гэмтэл авч сумогийн хамгийн доод зиндаа хүртэл бууж, дахин дээд зиндаанд гарч ирэхдээ Озеки цолоо эргүүлэн авч гайхалтай ялалтуудыг Монгол түмэндээ өгсөн Тэүнофүжи Ган-Эрдэнэ 10 даваа нэг ч унаагүй хаврын башёг ганцаараа тэргүүлж байна. Японы Сүмо бөхийн холбоо шинэ ёкозүна мэндлэх цаг болсныг шивнэж эхлэв. Какирюү зодог тайлсан. Хакүхо зургаан башё буюу бүтэн жил тойрон өнжсөн. Түүнд зодог тайлах сануулгыг нэг бус удаа өгсөн. Хавар, зуны башё их аваргыг үгүйллээ.
Тэрүнофүжи 2017 онд анх озеки цолонд хүрч, өвдөгний бэртлээс амжилт нь буурч, доод дэвжээ рүү унаж байсан түүхтэй. Гэвч тэр дээд зиндаанд 2020 оны долдугаар сард эргэж ирсэн даруйдаа хоёр удаа түрүүлсэн. Өнгөрсөн башёд түрүүлснээр гурав дахь цомоо оргож, озеки цолоо эргүүлэн авсан. Зуны башёд ганцаараа итгэл төгс тэргүүлж буй түүнийг дараалан түрүүлбэл ёкозүна цол олгох болзлыг Японы Сүмо бөхийн холбоо хэлэлцэж магадгүй болжээ гэж зарим хэвлэл мэдээллээ.
Монголоос дахин нэг аварга төрөх цаг ойртжээ |
|