МУГТ Э.Цэндбаатар болон О.Тулга нар өнөөдөр ДАШТ-ий 60 кг жингийн сорил тулаанаа хийхээр болсон билээ. Тэгвэл Э.Цэндбаатар товлосон цагтаа ирж, жингээ шалгуулаагүйн улмаас тоглолт цуцлагдсан бөгөөд ДАШТ-ий 60 кг жинд тамирчин О.Тулга Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.
Тодруулбал, ОУБХ-ны дүрмээр тухайн тамирчин эхэлж эмнэлгийн үзлэгт орж, үүний дараа жингээ шалгуулах юм. Ингэснээр тамирчдыг тэмцээнд оролцох эсэхийг шийддэг бөгөөд тамирчид 08:00 цагт жингээ шалгуулах ёстой байсан юм. Тэгвэл О.Тулга цагтаа ирж эрүүл мэдийн үзлэгтээ орж, жингээ шалгуулсан бол Э.Цэндбаатар тодорхойгүй шалтгаанаар хүрэлцэн ирээгүй байна. Ингэснээр О.Тулга ДАШТ-ий 60 кг жинд Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.
Түүнчлэн өнөөдрийн сорил тулааны шүүгч Ц.Батнасан Э.Цэндбаатарын багш "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" хэмээн мессеж үлдээсэн гэдгийг хэллээ.
| МБХ: Э.Цэндбаатар тэмцээндээ ирээгүй тул О.Тулга ДАШТ-д оролцохоор боллоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24