Японы мэргэжлийн сүмогийн домогт аварга Хакүхо өчигдөр буюу Баасан гарагт Токио хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ.
Одоо 36 настай тэрбээр 20 жил барилдахдаа 45 тэмцээнд түрүүлж, Япон улсын эзэн хааны цомыг өргөсөн түүхэн дээд амжилтаар сүмогийн замналаа өндөрлүүлж байна.
Өчигдрийн хэвлэлийн хуралд Хакүхо өөрийг нь 15 настай байхаас эхлэн дасгалжуулсан дэвжээний багш Мияагинотой хамт оролцжээ.
“Би анх сүмод ирэхдээ ёкозуна цолтой болохыг л мөрөөдөж байсан. Гэхдээ хэзээ ч 45 тэмцээнд түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Би алхам алхмаар ахисаар өнөөдрийн энэ амжилтад хүрлээ” гэж хэлэхдээ Хакүхогийн хоолой зангирч байв.
Сүүлийн нэг жилийн хугацаанд тэр баруун өвдгөндөө найман сарын зайтай хоёр удаа хагалгаа хийлгэсэн юм.
Уг бэртлийнхээ улмаас зургаан тэмцээн дараалан өнжсөн Хакүхо энэ оны долдугаар сарын барилдаанд эргэн ирж, ганц ч унаагүй 15 даваагаар төгс ялалт байгуулж байв.
Гэхдээ өвдөгний бэртэл нь сэдэрч, дэвжээнд гарах бүртээ мөстэй алчуур тавьж өвдөлтөө намдааж байсан тул зодог тайлах шийдвэр гаргасан юм байна.
Хакүхо өчигдөр бас өөрийн багш Мияагинод хүндэтгэл үзүүлжээ.
“Үнэнийг хэлэхэд хэн ч бэлтгэлд дуртай байдаггүй. Гэхдээ би багшийнхаа итгэлийг алдахгүйн тулд улам их хичээн бэлддэг байлаа. Багшийнхаа магтаалыг сонсох нь миний хүсэл байсан юм” гэж тэр ярьжээ.
Олимпын мөнгөн медальт, Монголын үндэсний бөхийн дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал 2001 онд анх Японд сүмо барилдахаар ирж байсан юм.
Тэрбээр 2006 онд дээд зиндаанд анхны түрүүгээ авч байв. 22 насандаа ёкозуна цол хүртсэн Хакүхо 2015 оны нэгдүгээр сард домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн дээд амжилтыг эвдэж байжээ.
Зодог тайлсны дараа тэр Мияагино дэвжээндээ багшлах гэнэ.
Хэвлэлийн хурлын үеэр Хакүхо үлдэж байгаа цорын ганц ёкозуна цолтон Тэрүнофүжид амжилт хүсээд сүмогийн ертөнцөд олон сайн залуу бөх төрж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: AFP
| Сүмогийн домогт аварга Хакүхо зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24