Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-6-нд Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөв.
Тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, “Арслан”, Баянхонгор, “Женко”, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС, Налайх, “Приус” төв, “Сүлд”, Сонгино хайрхан дүүрэг, “Төгс”, УСУГ, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангай хайрхан уул”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хасу-Хэнтий”, “Хилчин”, “Хүч”, “Цастын барс”, “Эрч” гэсэн 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа ес, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найм, ОУХМ О.Үйтүмэн долоо, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваачимэг тав, ОУХМ Т.Түвшинтулга дөрөв, Ц.Намуунцэцэг гурав, Э.Цэвэгмид, З.Сумьяабазар, Б.Болортуяа хоёр, Ц.Чинзориг, Э.Тэмүүлэн, Д.Батзул, М.Цогтгэрэл, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл, Б.Дөлгөөн, Б.Хонгорзул, З.Болортунгалаг нар анх удаагаа Монгол Улсын аварга хэмээх алдрыг хүртэв.
Энэ удаагийн УАШТ-д 9 шинэ аварга төрж, З.Болортунгалагаас бусад нь 18-23 насны бөхчүүд байсан нь Монголын чөлөөт бөхөд шинэ үе хүч түрэн орж ирж буйг тод харууллаа. Олимпын жингийн улсын аварга тамирчид гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох “Токио-2020” зуны олимпын наадмын Азийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.
Харин багийн дүнгээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 135 оноогоор тэргүүлжээ.
| Чөлөөт бөхийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх тамирчид тодорлоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24