Лхагва, 2024-05-22
Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол улсад айлчилж байна

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар AIBA буюу Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв манай улсад 2 өдрийн хугацаатай айлчилж байна. Тэрээр өнөөдөр Үндэсний шигшээ багтай бэлтгэл хийж, Буянт ухаа спортын ордон, мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцана. Биеийн тамир спортын хорооны удирдлагатай уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүдтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Серби улсын нийслэл Бельград хотод болсон боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр олон уулзалтууд хийсний эхлэл нь энэхүү айлчлал болж байна.

Ташрамд сонирхуулахад, ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевийн хувьд 2020 оны 12 сарын 12-ны өдөр ОУБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Түүний хувьд тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж буй юм. Энэ жилийн хувьд ДАШТ-ийг өндөр шагналын сантай зохион байгуулж чадсан юм.

ДАШТ-д жин тус бүрд түрүүлсэн тамирчинд: 

  • Алт-100.000 ам.доллар
  • Мөнгө-50.000 ам.доллар
  • Хүрэл-20.000 ам.доллар тус тус олгосон юм.

 


Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол улсад айлчилж байна
2021-11-12 18:56:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ