Өвлийн олимп эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь Шуан МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай уулзалт хийлээ.
БНХАУ-ын ЭСЯ-ны байранд болсон энэхүү уулзалтаар талууд хамтран ажиллах талаар санал солилцов. Олимпод оролцох баг, тамирчдад ямар нэг асуудал гарвал ЭСЯ-ны зүгээс бүх талаар дэмжиж туслахаа соёлын зөвлөх Чэнь Шуан энэ үеэр илэрхийллээ. Мөн өвлийн олимпын наадмын талаарх мэдээлэл, гарын авлагыг өгөв.
Бээжингийн олимпын цанын тэмцээнүүд Жанжиакоу хот монголчуудын нэрлэж заншсанаар Жанчхүүд болно. Бээжингээс Жанчхүү хот хүртэл хурдны галт тэрэг хоёр цаг л явах тул манай тамирчид тийш очиход ямар нэг хүндрэл гарахгүй гэдгийг ноён Чэнь Шуан хэлэв. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы зүгээс өвлийн олимпын бэлтгэл ажил хэвийн явагдаж байгааг дуулгаж, хүндрэлтэй байгаа нислэгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгааг мэдээлэв.
| БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзалт хийв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24