Португалийн “Бенфика” багийн хагас хамгаалагч, 20 настай Жедсон Фернандеш Лондоны “Челси”-д ирж магадгүй гэнэ.
“Цэнхэр”-үүд тоглогчийг жил хагасын хугацаатай түрээсээр авах саналыг португалчуудад тавьжээ. Жил хагасын хугацаанд багийнхаа нийт тоглолтын талаас илүү хувьд нь талбайд гарсан тохиолдолд 55 сая фунтээр худалдан авах нөхцлийг гэрээнд тусгасан байгаа аж.
Түүнийг Лондоны өөр нэгэн баг “Вест Хэм” мөн сонирхож байгаа бөгөөд “Челси”-г бодоход арай уян хатан нөхцлийг, бага мөнгөний хамт санал болгож байгаа сурагтай.