Одоогоос 28 жилийн тэртээ, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн идэр есийн хүйтэнд шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан байдаг. Тэгвэл энэхүү түүхэн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр буюу 2020.01.12-нд бөхийн өргөөнд боллоо. Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нараар манайлуулсан хүчит 128 бөхийн барилдаанд авхан аймгийн Яруу сумын харьяат, “Жем Интернэшнл” ХХК-ийн бөх аймгийн заан М.Лхагвагэрэл урамтай сайхан барилдан түрүүлж, Хөвсгөл аймгийн галт сумын харьяат, Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэлээ. Оны эхний барилдаан энэ болдог тул бөхчүүд олноор барилддаг. Аварга, арслан хоёр хоёрын даваанд аймгийн цолтнуудад өвдөг шороодсон бол түрүү бөх М.Лхагвагэрэл онцгой сайн байгаа Ховд аймгийн хоёр харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нарыг 5,6-гийн даваанд дараалан хаяж түрүүллээ. Тэрээр улс аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд анх удаа түрүүлж байна. Чөлөөт бөхөөр 125 кг жинд улсын аварга болсон идэрхэн хүчтэнд спортын өндөр амжилт хүсье.
| Үндсэн хуулийн барилдаанд аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02