Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа. Энэхүү наадам мөсний шагай, мөсний сурын харваа зэрэг үндсэн хоёр төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд “Скай ресорт” цанын баазын баруун хойно орших туулын голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болно. Энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж байна. Тэмээн уралдаан нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд гуравдугаар сарын 5-6-нд болно. Тэмцээнд оролцох баг, тамирчдын тоон мэдүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 7-10-ны хооронд games@sport.gov.mn цахим шуудангаар хүлээн авч байна. Монголын үндэсний өвлийн спортын наадмыг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах юм. Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ болохыг онцлоё. Түүнчлэн үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой.
| Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24