“Тель Авив-2022” гранд сламд Монголын жүдо бөхийн холбооны баг тамирчид гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 34 улсаас 18-д бичигдэн тэмцээнээ өндөрлүүллээ.
Тодруулбал, эхний өдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Б.Цогт-Очир, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группын тамирчин ОУХМ Б.Баасанхүү нар хүртсэн юм.
Б.Цогт-Очирын хувьд -60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Гүрж гаралтай Недерландын жүдоч, “Токио-2020” олимпын тавдугаар байрын шагналт Торнике Цжакадоег нэмэлт цагт буулгаж авав.
Нэмж хэлэхэд, манай улсаас олон улсын шүүгч Г.Нямцогт шүүн явуулсан юм.
“Тель Авив-2022” гранд сламаас Монголын жүдочид гурван хүрэл медаль хүртлээ |
2025-04-09 11:57:59
2025-04-09 11:57:01
2025-04-03 11:25:42
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10