“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин цанын төрөлд өрсөлдөж байгаа билээ. Энэхүү наадмын хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал паралимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдад амжилт хүсэж, цахим уулзалт хийлээ.
Энэ удаагийн өвлийн паралимпын наадам цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас Элчин сайд Т.Бадрал биечлэн уулзаж чадаагүй юм. Элчин сайдын зүгээс Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд БНХАУ-д баригдсан өвлийн спортын шинэ барилга байгууламж дээр Монголын олимпын болон паралимпын шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг хийлгэх талаар онцгой анхаарна гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн Ханжоу хотод есдүгээр сард болох Азийн зуны спортын наадам, аравдугаар сард болох паралимпын наадамд Монголын баг тамирчдыг оролцуулах тал дээр Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ажиллахаа дуулгасан юм.
Уулзалтын төгсгөлд Монголын баг тамирчдад гарын бэлэг гардуулж, мэндчилгээ дэвшүүллээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
| Элчин сайд Т.Бадрал өвлийн спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарна гэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24