Даваа, 2024-05-13
Серхио Агуэро Примьер лигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Английн Примьер лигийн 22-р тойрогт учраа таарсан Манчестер Сити болон Астон Вилла клубуудын хооронд болсон тоглолтод Манчестер Ситигийн аргентин довтлогч Серхио Агуэро хэт-трик хийж, баг нь 6-1 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан билээ.
 
Өдгөө 31 настай аргентин эр тус тоглолтод гурван гоол оруулснаар Английн Примьер лигт нийт 177 гоол оруулсан үзүүлэлттэй болж, Английн дээд лигт хамгийн олон гоол оруулсан гадаад тоглогч боллоо. Түүний ард Тьерри Анри 176 гоол, Робин Ван Перси 144 гоол тус тус оруулсан үзүүлэлттэй байдаг. 
 
Мөн тэрбээр энэ улирлын Английн Примьер лигийн мэргэн буучдын жагсаалтад Челсигийн Тамми Абрахамтай адил 13 гоолтой 5-р байранд бичигдэж байна. Харин баг нь 22 тойргийн дараах байдлаар 47 оноотой хүснэгтийн аман хүзүүнд явж билээ. Примьер лигийг Ливерпүүл клуб итгэл төгс тэргүүж яваа билээ. 

Серхио Агуэро Примьер лигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2020-01-14 21:56:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0