Монголын холимог тулааны тамирчин Д.Батгэрэл дэлхийн хэмжээний UFC тавцан дээрх ээлжит нэгэн тулааны бэлтгэлээ хийхээр Тайланд улсыг зорилоо.
Д.Батгэрэл нь Монголын хамгийн анхны UFC тамирчин ба холимог тулааны төрөлд маш амжилттайгаар өрсөлдөж байгаа бөгөөд түүний дараагийн тулаан ирэх сарын 11-ны өдөр Сингапур улсад болох юм байна. Энэхүү тулаан нь Д.Батгэрэлийн UFC дэх 6 дахь тулаан бөгөөд түүний дараагийн тулалдах өрсөлдөгч бол Солонгос улсын холимог тулааны тамирчин “Kang Kyung-ho” юм.
Дэлхийн хэмжээний тавцан дээр өрсөлдөж буй Шуурга хочит Батгэрэл нь UFC-ийн тулаануудад ээлж дараалан гайхалтай ялалтуудыг байгуулж байсан түүхтэй. Тухайлбал, 2020 онд Аргентин улсын тамирчин Guido Cannetti-тэй тулалдан эхний үеийн 3 минут 1 секундэд хүнд цохилтоор ялалт байгуулж байсан бол үүний дараа 2021 онд АНУ-ын Kevin Natividad тамирчинтай тулалдан эхний үеийн 50 секундэд мөн адил хүнд цохилтоор ялалт байгуулж байсан түүхтэй юм. Үүгээр ч зогсохгүй Шуурга хочит Д.Батгэрэл мэргэжлийн холимог тулааны төрөлд нийт 15 удаа тулалдсанаас 12-т нь ялалт байгуулсан гайхалтай тамирчин билээ.
Мөн тэрээр дэлхийн хэмжээний дэвжээн дээр амжилттайгаар тулалдахын хажуугаар IHC-ийн хамт олонтой хамтран хөжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой IHC Batgerel Fundraising сайн үйлсийн аян эхлүүлсэн.
Энэхүү сайн үйлсийн аяны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Ийнхүү холимог тулааны ертөнцөд өөрийн нэр хүнд болоод эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буй Шуурга хочит Д.Батгэрэлдээ нийт дэмжигчдийнх нь өмнөөс амжилт хүсье.
| Д.Батгэрэл дараагийн UFC тулаандаа оролцохоор явлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24