Даваа, 2024-05-13
Бүх цэргийн наадам ням гаригт болно

Бөх сонирхогчдын шимтэн үзэх дуртай Бүх цэргийн наадам энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Жилдээ ганц болдог энэ барилдааныг МҮБХ, БХЯ, "Алдар" спорт хорооноос хамтран зохион байгуулдаг юм. 
Үндэсний бөхийн цол, чимэг олгодог Бүх цэргийн наадамд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглоно. Улсын аварга Ч.Санжаадамба бүх цэргийн наадамд хоёр удаа түрүүлж байсан бол улсын начин Д.Лхагвадорж сумын заан цолтой барилдан түрүүлж, цэргийн арслан болж байсан билээ.

Бүх цэргийн наадам ням гаригт болно
2022-05-27 14:05:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0