Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Бельги улсыг зорьсон.
Бельгийн Антверп хотод энэ сарын 21-26-ны хооронд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 40 багийн 170 гаруй тамирчин оролцоно.
Тэмцээний өмнө Серби, Францын шигшээ багтай бэлтгэл хийсэн Монголын шигшээ баг болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх нэгдсэн мэдээллийг хүргэе.
Монголын эрэгтэй баг хэсгийн шатанд Литви, Герман, Тайвань, Чилийн багуудтай "B" хэсэгт таарсан бол эмэгтэй баг Польш, Египет, Доминикан, Бельгийн багуудтай "C" хэсэгт тоглоно.
Хэрэв эрэгтэй баг хэсгийн нэгдүгээр байраар шалгарвал А хэсгийн 3-р байр болон D хэсгийн 2-р байраар гарсан багуудын хожсонтой тоглоно. Харин B хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарвал С хэсгийн 3-р байраар гарсан багтай тоглоно. Хожвол D хэсгийн 1-р байрны багтай шөвгийн наймд тоглоно. Мөн B хэсгийн гуравдугаар байраар гарвал C хэсгийн 2-р байраар шалгарсан багтай тоглоно. Хожвол А хэсгийн 1-р байрны багтай учраа таарна.
Харин эмэгтэй баг С хэсгийн нэгдүгээр байраар шалгарвал A хэсгийн 2-р байр болон D хэсгийн 3-р байрны багуудын хожсоныг шөвгийн наймд хүлээнэ. Хэрэв С хэсгийн 2-р байраар шалгарвал B хэсгийн 3-р байрны багтай тоглох ба хожвол А хэсгийн 1-р байрны багтай тоглоно. С хэсгийн 3-р байраар гарвал B хэсгийн 2-р байрны багтай тоглоно. Хожвол D хэсгийн 1-р байрны багтай шөвгийн наймд тоглох юм.
Хуваарь:
Тэмцээн зургаадугаар сарын 21-ний 18:00 цагаас эхэлнэ. Харин Монголын эмэгтэй баг салхийг хагалж 22-ны 21:30 цагаас Бельгитэй тоглосон. Харин эрэгтэй баг эхний тоглолтоо тухайн шөнө 00:00 цагаас Тайваньтай хийнэ.
Эрэгтэй баг.
Эмэгтэй баг.
Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:
Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
Дасгалжуулагчдын баг:
| 3х3-ын шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолтоо маргааш хийнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24