Ням, 2024-11-24
Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ

Залуучуудын өвлийн олимпын наадам албан ёсоор хаалтаа хийж байгаа тухай Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах зарлажээ. Тэмцээн Швейцарийн Лозанна хотод болсон юм.
 
Тэмцээнд ОХУ-ын шигшээ баг 10 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж түүхэндээ анх удаа түрүүлсэн байна. Харин Швейцарийн баг тамирчид 10 алт, 6 мөнгө, 8 хүрэл медалийн эзэн болж хоёрдугаар байранд орсон бол Япончууд 9 алт, 7 мөнгө, 1 хүрэл медальтайгаар гуравдугаар байрыг эзэлжээ.
 
1 дүгээр сарын 9-нөөс 22-ны хооронд Лозанна хотод болсон Залуучуудын өвлийн олимпын наадамд 79 улсын 14-18 насны тамирчид оролцож, 81 багц медалийн эзэн болжээ. ОХУ-ын шигшээ баг 29 медаль хүртсэнээр, дөрвөн жилийн өмнөх дээд амжилтаа эвдсэн байна. 2024 оны Залуучуудын өвлийн олимпын наадам 1 дүгээр сарын 19-нөөс 2 дугаар сарын 2-н хүртэл БНСУ-ын Канвондо мужид болох юм.

Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ
2020-01-27 09:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0