Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумбийн нийслэл Богота хотод арванхоёрдугаар сарын 5-16-ны хооронд болно.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагатай гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэж байна.
Бахрейн улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медаль хүртээд байгаа юм.
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн билээ.
Монголын дөрвөн тамирчин хүндийн өргөлтийн ДАШТ-д оролцоно |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27