Ням, 2024-11-24
Д.Сумъяаг ялж олимпийн аварга болсон Р.Сильвагаас допинг илэрч барилдах эрхээ хасууллаа

“Рио 2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумьяаг ялж аваргын алтан медаль хүртсэн Бразилын жүдоч Рафаэла Сильва допинг хэрэглэсэн учир Олон улсын жүдо бөхийн холбооноос түүний барилдах эрхийг нь хоёр жилээр хасчээ.
 
 
Рафаэла Сильва өнгөрсөн жилийн наймдугаар сарын 9-нд Пан Америкийн наадамд оролцох үедээ өгсөн шинжилгээнээс нь фенотерол илэрсэн байна.
 
 
Тамирчин уг бодисыг биед нь санамсаргүйгээр орсон гэж үзэж байгаа бөгөөд Спортын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ. Хэрвээ "Рио 2016" олимпийн наадмын дараа илэрсэн бол манай тамирчин шууд алтан медаль хүртэх байв. 
 
 

Д.Сумъяаг ялж олимпийн аварга болсон Р.Сильвагаас допинг илэрч барилдах эрхээ хасууллаа
2020-01-29 10:22:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0