Монгол Улсын иргэн болсон Саеид Моллаейг Ираны жүдо бөхийн холбоо болон Үндэсний олипийн хорооноос Монголын нэрийн өмнөөс барилдуулахгүй гэж Олон улсын спортын арбитрын шүүхэд /CAS/ хандсан тухай “Judoinside” пэйж хуудаст мэдээлжээ.
Түүнийг Ираны жүдо бөхийн холбооноос гадаад орны өмнөөс барилдах зөвшөөрөл аваагүй учир энэ нь хууль зөрчсөн хэрэг. Тиймээс "Токио 2020 олимпийн наадамд Саеид Моллаей эх орныхоо нэр дээр барилдах ёстой" гэж үзэн өнгөрсөн долоо хоногт шүүх хурал зарлажээ. Одоогоор талууд шүүхийн шийдвэрийг хүлээж буй аж.
Саеид Моллаей нь Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2019 оны сүүлээр Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлсэн билээ.
Түүний хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Саеид Моллаейд Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан билээ.
Мөн тэрбээр Герман Улсад хамтарсан бэлтгэл хийхийн тулд саяхан Орхон аймагт болсон УАШТ-д оролцоогүй юм.
Саеид Моллаейдыг Монгол Улсын иргэн болсон нь хууль зөрчсөн хэрэг хэмээн үзжээ |
|