CSGO-ын 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023" тэмцээн Польш улсын Катовиц хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 24 багийн гал гарсан өрсөлдөөн дунд Монголын IHC Esports баг цахиур хагалж чансаа дээгүүр аваргуудыг буулган авсаар байна.
Тодруулбал, тэмцээний Play-In шатанд Бразилын аваргуудыг хожоод байсан тэд өнгөрсөн шөнө хэсгийн шатны доод хүснэгтэд Оросын Cloud9 багийг 2-0 (Inferno 16-14, Mirage 16-14) харьцаагаар хожлоо. Дэлхийн чансааны эхний 30-д байхгүй монгол баг чансаа дээгүүр 2 багийг мастерс тэмцээнд буулган авсан нь шинжээчдийн таамгийг эвдэн түүхэн Upset болсоор байна.
Play-In шатны эхний тоглолтод дэлхийн чансааны 12-т бичигдэх Cloud9-д "Mirage" талбайд (Map) 16-5 харьцаагаар хожигдоод байсан тэд ийнхүү хариугаа авч nafany, sh1ro, Ax1Le тэргүүтнийг гэрт нь хариулав.
Ингэснээр IHC Esports өнөө шөнө 02:30 цагаас дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгддэг Америкийн Faze Clan-тай тоглоно. Дэлхийн чансааны 4-т бичигдэх Америкийн Team Liquid багтай хэсгийн эхний тоглолтод 2-0 харьцаагаар хожигдсон ч туршлага хуримтлуулсан тэд karrigan, broky, rain нарын эсрэг хүчтэй өрсөлдөх нь дамжиггүй.
IHC Esports багийн тоглолтуудын үр дүн:
Монгол залуус Оросын Cloud9 багийг 2-0 харьцаагаар хожиж түүх бүтээлээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27