Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг гаргалаа.
Гуравдугаар сарын 04-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, улсын начин Ц.Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 05-нд 14:00 цагаас Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 10-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Гуравдугаар сарын 11-нд 12:00 цагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 18-нд 12:00 цагаас цэргийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
Танилц: Гуравдугаар сард болох барилдааны хуваарь |
2025-09-10 15:33:31
2025-09-10 11:12:26
2025-09-10 10:56:05
2025-09-10 08:07:18
2025-09-10 07:59:28
2025-09-10 07:58:17
2025-09-09 12:27:52
2025-09-09 12:23:36
2025-09-09 12:22:32
2025-09-09 08:56:57