CSGO тоглоомын Парисын мажор тэмцээнд оролцох эрхийн төлөөх Азийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол улсад болов. Тэмцээнд Монголын хоёр баг оролцсоноос The Mongolz буюу хуучнаар IHC Esports мажорт оролцох эрхээ авлаа.
Тодруулбал, CSGO тоглоомын сүүлчийн (Цаашид тоглоомын шинэ хувилбараар мажор тэмцээнүүд зохиогдоно) мажор "BLAST.tv Paris Major 2023" тавдугаар сарын 08-21-ний хооронд болно.
Тус тэмцээнд Ази тивээс хоёр баг оролцох эрхтэй. Хоёр эрхийн төлөөх "Asia-Pacific RMR" буюу Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол улсад дөрвөн өдрийн турш болж өндөрлөв.
Үүнд Монголын "The MongolZ (IHC Esports багийн тоглогчид нэрээ сольсон)", Eruption багууд оролцож нэг нь мажорын эрх авсан юм.
The MongolZ баг эхний эрхийн төлөөх тоглолтод Австралийн Grayhound багт 2-1 харьцаагаар хожигдсон ч хоёр дахь эрхийн төлөө Хятадын Rare Atom багийг 2-0 (Inferno 16-11, Mirage 16-11) харьцаагаар хожив. Багийн бүрэлдэхүүнээс blitz, Techno4K, ANNIHILATION болон дасгалжуулагч maaRaa нар өмнө хоёр удаагийн мажор тэмцээнд оролцож нэрээ мөнхөлсөн бол багийн сэлгээнээс гараанд шилжсэн Bart4k, шинэ хамтрагч hasteka нар анхны мажортоо оролцоно.
Харин Eruption баг "Lower Bracket Quarterfinals" шатанд Ойрх Дорнодын "Twisted Minds" багт хожигдож тэмцээнээ дуусгасан юм.
| The Mongolz баг Парисын мажорт Ази тивийг төлөөлж оролцохоор боллоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24