Ням, 2024-11-24
Парисын “Их Дуулга” тэмцээн энэ сарын 8-нд эхэлнэ

Парисын “Аккоротель арена” цогцолборт энэ сарын 8-нд эхлэх “Их Дуулга” тэмцээнд 122 орны 800 жүдоч хүч үзнэ.
 
Тэд олимпын онооны төлөө өрсөлдөх тул маш ширүүн болох нь дамжиггүй.
 
Тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй 60, 66, 73 кг-ийн жинд болно. Финалын барилдаанууд орон нутгийн цагаар 17:00 цагт эхлэх бөгөөд Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй юм.
 
Харин маргааш нь эмэгтэй 70, 78, + 78 кг, эрэгтэй  81, 90, 100, + 100 кг-ийн жингийн барилдаантай.
 
Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид:
 
Эрэгтэй
 
60 кг
 
Д.Амартүвшин, Л.Өнөболд
 
66 кг
 
Г.Хэрлэн, Ё.Басхүү
 
73 кг
 
Ц.Цогтбаатар, Г.Одбаяр
 
81 кг
 
О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
 
90 кг
 
Г.Алтанбагана
 
100 кг
 
Л.Отгонбаатар
 
+ 100 кг
 
Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр
 
Эмэгтэй
 
48 кг
 
М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
 
52 кг
 
Л.Сосорбарам, Б.Хорлоодой
 
57 кг
 
Д.Сумъяа
 
63 кг
 
Б.Ганхайч
 
70 кг
 
Ц.Наранжаргал
 
78 кг
 
О.Мөнхцэцэг
 
 

Парисын “Их Дуулга” тэмцээн энэ сарын 8-нд эхэлнэ
2020-02-03 09:25:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0