Ням, 2024-11-24
Олимпын хороо Бээжин хотод хийх айлчлалаа цуцалжээ

Коронавирус дэгдсэний улмаас 2022 оны Олимпын наадмын бэлтгэлтэй холбоотойгоор Бээжинд хийхээр төлөвлөж байсан айлчлалаа Японы Олимпын хороо цуцлах шийдвэр гаргажээ. Шинээр айлчлал хийх өдрийг хожим товлох аж.
 
БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сар хүртэл спортын бүхий л тэмцээн уралдаан явуулахыг түр хугацаанд зогсоожээ. Эдгээрт боксын болон эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн сонгон шалгаруулалтын тэмцээн, Дэлхийн боксын зөвлөл болон Дэлхийн боксын байгууллагаас зохион байгуулах дэлхийн аваргын төлөөх тулаанууд багтаж байгаа аж. Түүнчлэн Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, "Формула-Е" ангиллын Гран-при шатны уралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа аж. 

Олимпын хороо Бээжин хотод хийх айлчлалаа цуцалжээ
2020-02-04 11:56:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0