Баасан, 2024-05-03
Э.Цэндбаатар дахин ялж, аваргын бүсний эзэн боллоо

Саяхан Райан Гарсиагийн ялагдалд өөрийгөө буруутгасан гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр/2023.04.28/ мэргэжлийн боксын зургаа дахь тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь 32 настай, Мексик залуу Эди Валенсиа Мерчадо байв.

Хоёр тамирчны тулаан найман үе үргэлжилсэн бөгөөд шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн бокст 6-0 гэсэн амжилттай, нэг ч ялагдалгүй явна. Мөн “WBC NABF” холбооны хөнгөн жингийн аварга болжээ. Харин Мерчадо 36 тулаан хийснээс арав дахь ялагдлаа амсчээ.

Өдгөө 26 настай Э.Цэндбаатарын шинэ замнал гэрэлтэй байна. Тэрбээр Лос Анжелест суурьшин бэлтгэлээ хийж буй.


Э.Цэндбаатар дахин ялж, аваргын бүсний эзэн боллоо
2023-04-28 11:23:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ