Францын аварга ПСЖ клубтэй хийсэн гэрээ нь дууссан Лионел Месси АНУ-ын MLS (Major League Soccer) лигийн Интер Майами багт нэгдэхээр болжээ.
Төрөлх Барселона клуб рүү буцах боломжгүй болсон 35 настай тэрээр Саудын Арабын Аль-Хилал клубийн саналаас татгалзсан байна.
Diario Sport болон Mundo Deportivo-д өгсөн ярилцлагад Месси "Би Европыг орхиж, Майами явах шийдвэрээ гаргасан. Европын бусад багуудаас санал ирсэн. Гэхдээ Барселона биш л бол би Европт дахиж тоглохгүй. Нэгэнт би дэлхийн аварга болж, Барселона руу явах боломжгүй болсон тул одоо өөр хөл бөмбөг тоглож, өдөр бүрийн амьдралдаа анхаарал хандуулах болно. Мэдээж тоглолт бүрт ялахыг хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ илүү амар тайван байх болно" хэмээжээ.
Барселона клуб Мессиг 2021 онд санхүүгийн асуудлын улмаас явуулсан бөгөөд "энэ зүйл дахин тохиолдохыг би хүсэхгүй байна" гэж Месси хэлсэн.
Түүний тоглохыг хүссэн клуб нь Барселона боловч тэрээр ирээдүйгээ дахин бусдын гарт өгөхгүй гэв.
Францад 75 тоглолтод оролцохдоо 32 гоол оруулсан Мессид Саудын Арабын клубээс илүү өндөр дүнтэй санал ирсэн ч тэрээр Америк явж байгаа нь "мөнгөтэй холбоогүй" гэсэн юм.
Интер Майами клуб нь 2018 онд байгуулагдсан бөгөөд 2020 оноос MLS дээд лигт тоглож эхэлсэн. Клубийн үүсгэн байгуулагчдын нэг нь Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхем билээ.
Тус клубт ДэАндре Йедлин (Newcastle utd), Жозеф Мартинез (Torino) нарын Европын топ лигт тоглож явсан шилдгүүд бий.
Эх сурвалж: BBC, Goal
| Месси АНУ-ын Интер Майами багт тоглоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24