“Ливерпүүл”-ийн экс ахлагч, өдгөө Шотландын “Глазго Рейнжерс” багийн ахлах дасгалжуулагч Стивен Жеррард зүлэгт ногоон талбайгаа, спортоо орхиж буй талбайн теннисний нэрт тамирчин, нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж байсан Каролин Возняцкид баяр хүргэсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Австралийн нээлттэй тэмцээнд сүүлчийн удаа талбай дээр гарсан 29 настай дани бүсгүй “Ливерпүүл”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч гэнэ.
“Сайн уу, Каролин. Чиний бие хаа сайн бөгөөд амралтаа сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидэнд олон гэрэл гэгээтэй мөчийг бэлэглэж байсан,таны тамирчны гайхамшигтай замналд баяр хүргэе. Таны хэрхэн тоглохыг би үзэх их дуртай байлаа. Чамд амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн видео мэндчилгээг цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ.
“Энэхүү бичлэгийг хүлээн авах ямар их бахархалтай байгааг би хэлж чадахгүй нь...” хэмээн Каролин хариу талархал илэрхийлсэн байна.
Стивен Жеррард, Возняцкиг "өдөв" |
|