Баасан, 2024-11-22
Монголын гурван тоглогч DPC-ийн дээд лигт тоглоно

  • Монгол тоглогчид Dota 2-ын хамгийн том лигт тоглоно
  • Зөвхөн монгол тоглогчдоос бүрдсэн IHC Esports хоёрдугаар лигтээ үлдлээ

Dota 2-ын хамгийн том лиг болох DPC (Dota Pro Circuit)-ийн Зүүн өмнөд Азийн хоёрдугаар лигийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө.

Азийн шилдэг найман баг өрсөлдсөн лигийн тэргүүн хоёр баг DPC-ийн дээд лигт тоглох эрхийг авсан. Тус багууд нь NARMAN буюу Р.Нармандахын тоглодог Филиппиний "Geek Slate" болон khishka буюу Б.Хишигбат, FortuneSoul буюу О.Ялгуунсаран нарын тоглодог "Neon Esports" юм.

Geek Slate нийт долоо тоглохдоо нэг ч хожигдолгүй доод лигийн аварга болсон бол Neon Esports нь 4-3 амжилттайгаар хоёрдугаар байранд орсон.

Тус лигт Монголын IHC Esports баг өрсөлдсөн бөгөөд 3-4 амжилттайгаар 5-р байр эзэлж дараагийн хоёрдугаар лигт тоглох эрхтэйгээ үлдэв.

Flourish logoA Flourish bar chart race

Энэ оны Lima Major-т оролцсон Geek Slate нь 2023 оны хоёрдугаар улиралд дээд лигээс унасан бөгөөд ийнхүү эргэн дэвшиж байна. Зүүн Өмнөд Азийн дээд лигээс XERXIA болон BOOM Esports багууд дараагийн улиралд унах нь тодорхой болсон бөгөөд монгол залуус Talon Esports, Bleed Esports зэрэг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.

Доод лигийн тэргүүн баг 17 мянган ам.доллар (58 сая төгрөг) авч байгаа бол Монголын IHC Esports баг 9 мянган ам.долларын шагнал авлаа.

 

 


Монголын гурван тоглогч DPC-ийн дээд лигт тоглоно
2023-06-29 10:49:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0