Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд үргэлжилж байна. Түүхт ойн барилдаанд хүчит 256 бөх зодоглолоо. Бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга О.Хангай, энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын арслан М.Бадарч тэргүүтэй улсын заан, харцага, начин цолтой 40 бөх, аймаг, сумын цолтой 110 гаруй бөх зодоглосон чансаа өндөртэй барилдаан болж алтай нутгийнхныг цэнгүүлж байна. Бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын харцага Б.Өлзийсайхан Даян аварга Н.Батсууриар, аймгийн арслан У.Батцоож Улсын арслан М.Бадарчаар дөрөв давж туг тойрлоо. Зургаагийн даваанд Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын харцага Б.Цэдэнсодномд, Улсын начин Д.Хүдэрбулга Улсын заан Б.Бат-Өлзийд өвдөг шороодов. Ийнхүү Алтай нутгийн баяр наадмын бөхийн барилдааны их шөвгийн дөрөвт:
17.30 цаг: Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Улсын харцага Б.Цэдэнсодномыг амлан авч, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын заан Д.Анар, Ховд улсын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий нар тунаж барилдахаар боллоо.
Улсын заан Б.Бат-Өлзий Улсын заан Д.Анараар долоо давж, тэргүүн байрын төлөө хүч үзэхээр болов.
Үзүүр түрүүнд Ховд аймгийн хүчтэнүүд болох Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий нар үлдэж, аварга О.Хангай найм даван түрүүллээ. Улсын заан Б.Бат-Өлзий долоо даван үзүүрлэлээ.
| Говь-Алтайн наадмын бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24