PUBG Mobile-ын мэргэжлийн лигийн Өмнөд Азийн намрын улирал үргэлжилж байна Лигт Монголын 9 баг оролцсоноос 8 нь финалд шалгарлаа PUBG Mobile-ын мэргэжлийн лигийн Өмнөд Азийн намрын улирал буюу "PMPL South Asia Fall 2023" үргэлжилж байна. Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн лигийн шат өндөрлөж финалд өрсөлдөж 16 баг тодорлоо. Монгол, Балба, Бангладешийн нийт 20 баг оролцсон лигт Монголын 9 баг хүчээ сорьсноос нь 8 нь финалын шатанд үлдлээ. Мэргэжлийн лигт Монгол баг тоглож эхэлснээс хойш хамгийн олон баг оролцож буй улирал энэ бөгөөд лигийн финалд мөн хамгийн олон монгол баг тоглосон жил болж байна. Намрын лигт Монголын "Stalwart Esports" баг 516 оноотой тэргүүлсэн бол мөн монголын "4Merical Vibes" баг 491 оноогоор удаалав. Харин Монголын шинэхэн бүрэлдсэн "Venom Deadeyes" баг 308 оноо авч 17-р байрт бичигдсэнээр тэмцээнээс хасагдсан байна. PUBG Mobile-ын Өмнөд Азийн намрын лигт Монголын 9 баг оролцож байна НАЙМДУГААР САРЫН СПОРТ: 3х3, жүдогийн мастерууд, электрон спортын ДАШТ Монголын STE баг гурав дахь удаа PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга боллоо Финалын шат энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх бөгөөд шилдэг 12 нь Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээний эрх авч Пакистаны багуудтай өрсөлдөх учиртай. Монгол багуудын бүрэлдэхүүн: Stalwart Esports (TOP, Action, NIRZED, ICY, Skryyy, Senator) NB Esports (FISTBoy, Mondo, SEKk, AkazaaE) 4Merical Vibes (DOK, EAST, APEX, B4RON, Archer) Mabetex Esports (LEO, WALLY, DeSSeRT, JIROv2, KESE) IHC ESPORTS (Alex, Godless, Zyol, DEMO, Abely) Highvoltage DC (AERO, ROGUE, RYUKw, SANCHIR) STRONGER FAKELOVE (BEKUJIN, DOBU, REFUS, SENOR, WENDI, SILENCER) SEAL Esports (SCOOBY, Fearless, SOULLESS, Kirito, Kenza, KAILYyy) Venom Deadeyes (Crita, Domi, R1leyyy, R4MBO, 723)
| Өмнөд Азийн лигт оролцсон Монголын есөн багийн найм нь финалд шалгарлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24