Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Тэмцээний эмэгтэй -44 кг жинд Тогтбаатарын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ Тэрээр Зүүн Азийн залуучуудын наадамд түрүүлээд байв Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн 64 орны 576 тамирчин оролцож буй тэмцээний Монголын шигшээ багийн 20 жүдоч зорьсон юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -44 кг жинд Тогтбаатарын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ. Турк, Колумби, Өмнөд Солонгос, Испанийн бөхчүүдийг өвдөг шороодуулсан тэрээр финалд Бразилын тамирчинд ялагдсан юм. Т.Отгонжаргал нь өчигдөр өндөрлөсөн Зүүн Азийн залуучуудын наадамд түрүүлээд байв. Т.Отгонжаргал Зүүн Азийн наадмаас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ Унгарын Мастераас Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ Монголын 14 жүдоч Унгарын мастерт барилдана Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын зургаан тамирчин зодоглосноос эрэгтэй -50 кг жннд Чойжилжавын Төгөлдөр хүрэл медалийн төлөө барилдан ялагдаж 5-р байр эзэлсэн байна. Харин өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52 кг жинд монголын 6 жүдоч барилдана.
| Т.Отгонжаргал өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24