CSGO-ын хамгийн том тэмцээнүүдийг зохиодог "BLAST"-ын жил бүр болдог лигийн намрын улирлын финал буюу "BLAST Premier: Fall Final 2023" арваннэгдүгээр сард болно. Тус тэмцээнд оролцох ганц багийг тодруулах "BLAST Premier: Fall American Showdown 2023" тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцохоор боллоо.
67,500 ам.долларын шагналын сантай Showdown аравдугаар сарын 4-8-ны хооронд болох бөгөөд Ази тивийг төлөөлөх багийг сонгох "5E Arena Asia Cup Fall 2023" тэмцээн өчигдөр /2023.08.28/ дууслаа.
Тэмцээнд Азийн шилдэг найман баг өрсөлдсөн ба The MongolZ хагас шигшээд нутаг нэгт "ATOX Esports", финалд Хятадын "5yclone" багуудыг хожсон юм. Финалын тоглолт 2-0 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд монгол залуус өрсөлдөгчөө Nuke болон Ancient map дээр буулгаж авав.
BLAST Premier: Fall American Showdown 2023 тэмцээнд одоогоор Бразилын "Imperial Esports", Хойд Америкийн "Evil Geniuses", "Complexity Gaming" багууд уригдсан бол Өмнөд Америкийн сонгон шалгаруулалтаас "Fake Natty" баг эрхээ аваад байна.
Тэмцээнд дахин хоёр багийг урих бол сүүлийн багийг Хойд Америкийн сонгон шалгаруулалтаас тодруулна. Ялсан баг 20 мянган ам.доллар болон Данийн нийслэл Копенхаген хотод болох намрын финалд оролцох эрхийн эзэн болно.
Арваннэгдүгээр сард болох намрын финал нь 425 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд Blast-ын 2023 оны дэлхийн аваргыг шалгаруулах найман багийн тэмцээний эрхийг түрүүлсэн ганц багт нь өгнө.
| Blast-ын намрын тэмцээнд Ази тивийг төлөөлж "The MongolZ" оролцоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24