Баасан, 2024-11-22
Допинг илэрсэн гэх бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ

Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн бөхөөс 32-т нь допингийн шинжилгээ хийлгэхэд нэг бөхөөс допинг илэрсэн тухай өнгөрсөн сард олон нийтэд мэдээлсэн.
Тэгвэл допинг илэрсэн бөхийн нэрийг сорьцыг баталгаажуулж байж зарлана гэж байсан юм.
 
Харин "Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" хэмээн Бөхийн салбар комиссоос мэдээллээ.
 
Допингийн Б сорьц гэдэг нь дахин шинжилгээ өгөх асуудал биш. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Тамирчин А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг юм.

Допинг илэрсэн гэх бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ
2023-09-04 11:11:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ