Пүрэв, 2024-11-28
Ц.Магалжав: Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулах ажиллагааг бүх талын оролцоотойгоор гүйцэтгүүлэхээр ажиллаж байна

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 97 жил Нутгийн буян Группийн нэрэмжит намрын нээлтийн барилдааныг нээж, Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав үг хэллээ.
 
Намрын налгар сайхан өдрийн мэндийг эрхэм хүндэт зочид, бөх сонирхогчид бөхчүүддээ хүргэе.
 
Монгол бөхийн өргөөнд 09-р сард уламжлал ёсоор зохион байгуулагддаг намрын улирлын нээлтийн барилдаан эхэлж байна.
 
Өнгөрөгч улирал буюу 2022 оны есдүгээр 17-ний өдрөөс 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны 109 өдөрт бөхийн барилдаан зохион байгуулагдсан. Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон 1998 оноос хойших 25 жилийн хугацаанд тоон үзүүлэлтээр нэгэн шинэ хуудас бичигдлээ.
 
Олон барилдаан зохион байгуулагдсаны үр дүн их байвч анхааран үзэх асуудлууд байх нь дамжиггүй. Үүний учир 2023 оны намар цагийн нээлтийн барилдаанаас эхлэн барилдаан болон барилдах бөхийн тоо, эхлэх дуусах цаг зэрэг зохион байгуулалтыг өөрчилж ажиллана.
 
Ирэх жилд МҮБХ-ны үндсэн үүрэг болох бөх, жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах бөгөөд үүний дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулах ажиллагааг бүх талын оролцоотойгоор хийн гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.
 
Үүний тулд одоо ид барилдаж байгаа Та бүхэн болон өмнөх үеийн бөхчүүдээс энэ байгууллагатай холбоотой шантаажилсан болон дарамталсан гэх мэт баримтуудыг гарган өгөх нэн шаардлагатай байна.
 
Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулахаар дан ганц Үндэсний бөхийн холбоо түүнд харъяалагдах бөхчүүдийн шахалт, шаардлагаас гадна эрх барьж байгаа албан тушаалтнуудын шийдвэр тун чухал байна.
 
Бид эрх баригчид, шийдвэр гаргагчдаас хууль бус зүйл хүсээгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ, Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайхан нарын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.
 
Тэд тус байгууллагыг шалгуулах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхэд л Монгол бөхийг мөхөөн доройтуулах допинг хэмээх хорт зүйлийн үндсийг таслах эхлэл болохоор байна. Мөн допингийн зөрчил гарган бусдыг хохироосон жижиг хэмжээний шантаажлагч өөрийн бурууг бусдаас хайж, допингийн шинжилгээ өгүүлэхгүй байхаар олон нийтийн сүлжээгээр турхирч байгааг эрүүл ухаантай хэн боловч ойлгон тунгаах хэрэгтэй.
 
Бидний дараагийн ажил бол залгамж халаагаа бэлтгэх. Үүний нэг ажил бол Монгол бөхийн өргөөнд энэ улирлаас эхэлж үндэсний бөхийн секц дугуйланг нээлттэй ажлуулах боломжийг гарган дасгалжуулагчдыг сонгох, тамирчдын усанд орох өрөөг бэлэн болгоод байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо
 

 


Ц.Магалжав: Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулах ажиллагааг бүх талын оролцоотойгоор гүйцэтгүүлэхээр ажиллаж байна
2023-09-11 10:14:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0