Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. 27 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд 33-н улсын цолтон, 94-н аймгийн цолтон, 1 сумын цолтон зодогложээ.
Энэхүү намрын нээлтийн барилдаанд “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээ, “Мөнхөд Ашидын Зам” ХХК-ий бөх Монгол Улсын харцага Ш.Пүрэвгарьд долоо даван түрүүлж, “Алдар”спорт хороо, “Түшээт Ханы Аварга” дэвжээ “Пирамид Орд” ХХК-ий бөх Монгол Улсын өсөх идэр начин Э.Даш үзүүрлэлээ. Харин дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн юм.
Намрын нээлтийн барилдаанд Улсын харцага Ш.Пүрэвгарьд түрүүлжээ |
|