Ням, 2024-05-05
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

  • 19 дэх удаагийн Азийн наадам үргэлжилж байна
  • Есдүгээр сарын 25-д жүдо бөхийн төрөлд Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

19 дэх удаагийн Азийн наадам “Ханжоу 2022” үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн дунд жингийн барилдаан болсноос Монголын шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар Камбож, Хятадын тамирчдыг ялж хагас шигшээд шалгарсан бөгөөд Узбекистаны Муроджон Юүлдошевт нэмэлт цагт торгуулиар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны Данияар Шамшаевыг ялж медалийн тавцанд зогсов.

Дэлхийн аваргын хүрэл медальт Узбекистаны Муроджон Юүлдошев дэлхийн аварга Японы Соичи Хашимотог финалд илүүрхэж -73 кг жинд аваргалсан.

Өнөөдөр эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн шигшээ 16-д Өмнөд Солонгосын тамирчинд, -63 кг жинд М.Ичинхорлоо шигшээ 16-д Казахстаны тамирчинд, эрэгтэй -81 кг жинд Г.Болор-Очир дагахад Узбекистаны тамирчинд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин эмэгтэй -70 кг жинд Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Хятадын тамирчинд ялагдаж 5-р байр эзэлсэн.


Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2023-09-26 10:56:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ