Ням, 2024-05-05
М.Бадарч: Төрийн наадамд түрүүлнэ гэдэг ховорхон хувь тавилан. Үүнийг дагаад сэргээш гарч ирсэнд харамсаж байна

М.Бадарч өөрийн холбогдсон сэргээшийн хариу болон түүнтэй холбоотой асуудалд харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан "Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ. Харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсч байна. Би барилдах хугацаандаа улсын наадамд болон заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг. Харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага, гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз. Тэртэй, тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ. Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болж, шийдвэрээ гаргасан. Уг хурлаар Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.  Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсан. Мөн М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан юм.

М.Бадарч: Төрийн наадамд түрүүлнэ гэдэг ховорхон хувь тавилан. Үүнийг дагаад сэргээш гарч ирсэнд харамсаж байна
2023-09-28 11:22:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ