Ням, 2024-11-24
Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх бөхчүүд Энэтхэгийг зорино

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх бөхчүүд энэ баасан гарагт хүлгийн жолоо зална.
 
Тэмцээн энэ сарын 18-23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болох юм.
 
Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Энэ удаагийн Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчин хүч үзнэ. Энэ жилийн УАШТ-ий алтан медальт найм, мөнгөн медальт ес, хүрэл медальт гурван бөх Энэтхэгийн дэвжээнд зодоглох бөгөөд манай бүрэлдэхүүний тал нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллана. Монголын бөхчүүд тивийн дэвжээнээс 23 алт, 63 мөнгө, 89 хүрэл, нийт 175 медаль хүртээд байна. Багийн бүрэлдэхүүн:
 
Эрэгтэйчүүд:
 
57 кг: Б.Төгс
 
61 кг: Н.Ганбаяр
 
65 кг: Б.Нямдорж
 
70 кг: Э.Тэмүүлэн
 
74 кг: З.Сумъяабазар
 
79 кг: Д.Батзул
 
86 кг: Г.Ганхуяг
 
92 кг: М.Цогтгэрэл
 
97 кг: Б.Өлзийсайхан
 
125 кг: Д.Хүдэрбулга
 
Эмэгтэйчүүд:
 
50 кг: Б.Мөнхнар
 
53 кг: Г.Отгонжаргал
 
55 кг: М.Дөлгөөн
 
57 кг: Э.Даваачимэг
 
59 кг: А.Батцэцэг
 
62 кг: П.Номин-Эрдэнэ
 
65 кг: З.Болортунгалаг
 
68 кг: Э.Дэлгэрмаа
 
72 кг: Э.Цэвэгмэд
 
76 кг: Г.Ариунжаргал
 
Сонгомол бөх:
 
60 кг: М.Даваабанди

Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх бөхчүүд Энэтхэгийг зорино
2020-02-12 10:05:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0